Wednesday 14 October 2009

23

Ёо унтах гэж байсан чинь гайтай юм толгойнд орж ирж бодогдоод унтуулахгүй юм. Тэгээд биччихвэл арай гайгүй болох байх. Хэдэн сарын өмнө 23 насныхаа төрсөн өдрийн өглөө бодогдсон бодолоо бичихгүй бол нэг л бодогдоод салашгүйнээ.
23 гээд бодоод байсан чинь миний хайрлаж дурлаад байдаг Иан Күртис гал тогооныхоо өрөөнд өөрийгөө дүүжилсэн нас юм байна. Иан гэж хэн бэ гэжүү? Чиний дурлаад байгаа энэ индий дуунууд чинь Иан байгаагүй бол үүсэхгүй байсан гэхүү дээ. Control гээд киног нь үзэхэд над шиг өөрийхөө бодлоор толгойгоо гашлуулж байдаг хүн шиг санагдсан. Мөн She Lost Control гээд дууных нь утгыг гайхалтай сайхан ойлгосон. Сайн ч найруулсан, сайхан ч зохиолтой, үзээд үзээд уйдахааргүй нэг тийм онцгой documentary бүтээл болсон санагдсан. Ингээд халуураад байдаг юмаа.
Иан 2 цомог, 30 дуу, зуу зуун хүүхэн өөртөө дурлуулсанаас нэгэнтэй нь суугаад хүүхэд хүртэл гаргацан, хэдэн зуун дуу болоогүй ч гэсэн гайхалтай шүлэг бичсэн байх юм. Эдгээр зүйлс нь одоог хүртэл олон мянган хүний подон дотор уянгалсаар байхад би гэж нэг эргүү гар яг адилхан хүн байж өдий болтол юу ч хийж бүтээгээгүй нэг л их сурч боловсорсон хүн сууж байна даа. Ианий амиа хорлолтыг судлаачид амьдралын хэв маягаас нь болсон гэж дүгнэдэг гэхээр нь бас нэг тайвширах шиг бололоо. Гэхдээ 27-тны клуб гэж нэг юм бас байнааа. Kurt Cobain, Jimi Hendrix, Jim Morrison гэх мэт зөндөө агуу баагий нар хорвоо дээр надаа одоо хийгээд байх зүйл байхгүй гээд амиа хоролцгооцон байх юм. Аргагүй дээ амьдралыг нь утгатай болгож байсан ганц зүйл нь утгаа алдчихаар өөр яахав дээ. Тэгэхлээр би тэдэн шиг биш юмаа гэхэд дундаж нэгэн байхын тулд 4 жилийн дараа жоохон ч гэсэн юм хийгээд бүтээчих юмсаан. Дээрээс нь би 23 хүртэлээ юу хийсэнээ ч сайн ойлгохгүй юм. 18-аас өмнө бацаан байсан юугаа ч ойлгохгүй гэж бодъё. 18 бол харин сайхан нас байсаан. Гоё гоё зүйл болоод л. Хэхэ дурссан чинь бүүр гоё санагдчихлаа. Гэтэл 19, 20, 21, 22 насандаа би юу хийвээ? Хүний урманд толгойд тэр гээд ороод ирэх нэг ч олигтой юм алгаа. Ямар хичээлдээ яваад 90% гарсан, олон олон дуу кино үзэж сонссон, ажлаа 100% гүйцэтгэсэн гэж тэнэг юмнуудаа жагсаалтай нь биш. Би энэ хорвоод урсгалаараа явж байдаг ажлын машин болох гэж төрсөн гэжүү? За болиоо одоо сэрнээ. 2013 онд магадгүй тэрнээс өмнө би заавал нэг masterpiece кино бүтээнээ. Тэгээд Монголын нэг сайхан найруулагч маань “хийх юмаа хийчлээ амьдрал утгагүй байна” гээд амиа хорлочиж гэвэл би л байх байхдаа. LoL. Ядаж байхад дэлхий 2012 онд сөнөх гээд байдаг. Зориг байдаг бол хамаг юмаа хаяаад хэнд ч хэлэлгүй харсан зүгрүүгээ яг одоо үүргэвч үүрээд, ер нь үүргэвч ч үүрэхгүй гараад явчдаг ч юмуу гэж бодогдохийн. Өө фак юмаа үүр цайчиж. Нэг кофе уугаад хичээлдээ явдаг байх даа.
Мартсанаас энэ хүний бүтээлүүдийг гадаадад байгаа дүлий биш л бол бүх хүн мэддэг юм байна. Манайхан бол хэн гэнээ гээл зогсчихоно. Сонсоогүй эсвэл 2-3 дуунаас цаашгүй бол ядаж нэг BEST OF JOY DIVISION олоод сонсоорой. Та тэвчээртэй бол таалагджил таарна. Би тийм элийрсэн сураггүй юм сонс гээгүй шүү! Минийхаар түүхэнд Ian Curtis дууны үг, ая гээд бүх зүйлээ дуу биш харин урлагын бүтээл болгож чадсан хэдхэн гайхалтай хүмүүсийн нэг гэж бодогддог. My legendary heroes: Ian Curtis, Iggy Pop, Jim Morrison, John Lennon, Freddie Mercury, Curt Cobain, Bob Dylan, Thom Yorke.

2 comments: