Saturday 10 October 2009

Interview with the vrykolakas who's just look like a regular boy

Шинэхэнэ блогоо нээж байгаа би гэж нэг хvн эхнийхаа бичлэгээр өөрийнхөө тухай бага зэрэг бичсэн нь дээр байхаа. Би яагаад ч юм амьдралыг зам дагуух нэг их дараалсан олон ханаар төсөөлдөг. Юу вэ гэхээр би ямар нэгэн шийдвэр гаргах болгонд том жижиг ямар нэгэн ханануудыг байнга vvсгэж байдаг. Хана өөд авираад давж чадвал би тэр асуудлаа шийдлээ гэсэн үг юмуу даа. Хана болгон адил биш. Зарим нь өндөр харагддаг ч амархан давагддаг, зарим нь намхан боловч авирах тусам өндөр болж байдаг. Бас хана болгонд авирахын өмнө: таньд байгаа эрх мэдэл, хүч чадал, хөрөнгө мөнгөнөөс тань шалтгаалаад хана өөд асар удаан явдаг, уйтгартай, нэгэн хэвийн, vмхий цахилгаан шатанд суух эрх өгч магадгvй. Харин над шигээ ядуу оюутан бол яаж ч хvссэн авирхал болно доо. Тэглээ ч vмхий цахилгаан шатанд бvтэн нэг жил магадгvй тэрнээс ч илvv олон жил энэ сайхан залуу насандаа илжилрч яах ч юм билээ. Төрлөхийн баян тодотголтой хvмvvс байнга цахилгаан шат ашигласаар байгаад амьдралаа утгагvй болгоцон харагддаг хэдий ч зарим баян тодотголтой төрсөн цөөн эсэргvv нар байнга авирахыг сонгодог. Миний бодлоор лифт байсаар байхад авирч байдаг тэнэгvvд амжилтанд байнга хvрж харагддаг. Би тэгэх гээл ухантаад байгаам шиг байгаан. Гэхдээ амжилтанд хvрэхээрээ тэрнээсээ яагаад ч юм зугтаах байх гэж санагддаг юм. Харамсалтай нь энэ өчvvхэн хорвоо дээр нэр хvндтэй болсон л бол та хаана ч нуугдаж чадахааргvй болсон тийм ч болохоор алдартай хvмvvс амиа хоролдог юм. Бодоод байхаар би энэ олон ханыг тэгээд амиа хорлохын төлөө даваад байгаа ч юм шиг. Тэгээд л нөгөө “хvн яах гэж амьдардаг юм бэ?” гээд сэдэврvv ороод явчдаг юмаа. Фак нэг өглөө амиа хоролцон хэвтэж байх вий дээ. Гэлээ ч хvмvvсийн ихэнхи нь vмхийрэх дуртай байдаг нь өрөвдмөөр ч юм шиг хамгийн гол нь мань хvмvvс vмхийгээ vмхийрлээ гэж мэдэлгvй л явж байгаа нь илvv өрөвдөмөөр.
Энэ зун сvvлийн хэдэн жил төлөвлөж байсан том ханаруугаа авирч эхэлсэн боловч харагдаж байсан шигээ амархан хана биш байна. Авирах тусам улам өндөр болоод л байна. Өөр хана сонгоно гэхэд энэ өндрөөс доошоо буучвал харамсамаар санагдаад байх юм. Гэхдээ энэ хананы цаана гайхалтай том зүйл байгааг өөрийн эрхгүй мэдэрээд байгаа хэдий ч гавалыг маань ангайлгаад алхаар балбах шиг стресс намайг алж байнаа. Дээрээс нь миний энэ тэнэг сониуч зан цаг vргэлж хананы цаанаас чангаах юм.
Тэгээд бодоод байхаар би битvvхэндээ энэ хана өөд бас лифтний эрх авах гээд яваад байгаа ч юм шиг. Би бас өөрийнхөө хэмжээнд лифтдэх боломж надаа Монголд байсан гэхдээ би тэгээгvй тэглээ гээд би лифтэнд vмхийрч, уйдаж уйдаж байгаад гарч ирээд ахиад л нэг лифтэнд сууна. Надаа тийм амьдрал хэрэггvй би авирч явахыг хичээдэг сонирхолтой боловч хэцvv замаар явах дуртай гэхvvдээ. Тэгээл бодохоор амьдрал утгагvй санагдаж байгаа биздээ? Яаж ч оролдоод өнөөх л асуулт гарч ирээд байгаа биздээ?
Хэрэвээ ойлгохгvй энэ юун хана яриад байгаа мэдрэл вэ гэж бодож байгаа хvн байгаа бол би эхний бичлэгэндээ эелдэг байх vvднээс дээр бичсэнээ товчхон тайлбарлахад: Би таваг хоолныхоо мөнгөөр кино жvжиг vзчихдэг, хэцvv бvvр тийм хэцvv амьдрал шиг дуунд дурладаг, унтаж амрахаас илvv стресстээд ном, интернет ухаад сууж байдаг нэгэн. Хэрэг дуртай, сониуч, хэт том юмруу тэмvvлдэг, negative creep male homo-sapiens who is can’t understand why the fuck he’s still living in this filthy and ugly world.

2 comments: