Wednesday 14 October 2009

Шинэ нээлт

Хөлбөмбөг үзэх яагаад ийм сайхан мэдрэмж өгдөг юм бол? Өчигдөр орой хоолоо идчихээд гарч тамхилангаа алхаж байгаад хэсэг Brit хүүхэдүүд тоглож байхийг хараад жоохон харж суусан чинь, сүүлдээ бүүр аймар орцон үзэж байсан тэгээд ч сайн тоглодог хүүхэдүүд байналээ. Ер нь бодоод байхнээ спорт гэдэг юмаас өрсөлдөөн, тамирчидаас гарч байгаа тэр тэмүүлэл л бид нарыг хамгийн ихээр татдаг байхаа. Би ер нь хөлбөмбөгт яагаад дуртайгаа бодож байгаагүй юм байна. Магадгүй энэ хүүхэдүүд хэдий Ливерпүүл, Эвэртон 2 шиг тоглож байгаагүй ч гэсэн сэтгэлээсээ тоглож байсан болохоор үзэхэд таатай байсан байх л даа. Тэгээд хүмүүс худлаа загвардаж хөлбөмбөг үзэх дуртай гэчихээд гарааны арван нэгэн тоглогчоо ч нэрлэж чададгүй баагий нар гээд бодоод байсан чинь бас тийм биш юмаа. Тоглолтийн тэр гайхалтай passion-ийг мэдэрэх гэж ч үзэж болох юм байна гэж дүгнэлээ. Яаяа аймар нээлт хийсэн Вааахахаха. Өө нээрээ “чи муу худлаа фанат” гэж хэлж байсан олон хүмүүсээсээ уучлалт гуйяаааа.
За тэгээд ямартай ч миний хувьд мөнгөнд болж багийнхаа төлөө тоглодог тоглогч нартай баг биш харин ч багт байгаа хүн бүр багийхаа төлөө сэтгэл зүрхээрээ холбогдож тоглодог гайхалтай баг дэмждэгтээ их баярладаг юм. Гэхдээ миний шүтээн Жеррард ахийн удирдлаган доорх хотон шувууд маань энэ улирал их л тааруухан эхэлж одоо ч нээх сайжраагүй л байна. Гэхдээ улирал эхлэхийн өмнө ах бид нарт лигийн цомийг энэ жил авчирна гэж амласан болохоор авжил таараа.
Нээрээ энд тоглолт үзнэ гэж бас тийм амар зүйл биш юм байна. Ууг нь билет нь үзчихмээр үнэтэй боловч ялангуяа манайх шиг багийн билет олдоно гэдэг бараг үлгэр байдаг юм байна. Юутай ч өнгөрсөн сар фан клубт нь бүртгүүлж Liverpoolian болсон.
За за тэр мөрөөдөх ч яахав өнөөдөр нөгөө хүүхэдүүд тоглож байгаа болов уу? Тамхилангаа явж тэд нарийгаа л үзий дээ.

No comments:

Post a Comment